Түгээмэл асуултууд
Paky.app системийн талаар хамгийн их асуудаг асуултууд.
Paky.app гэж юу вэ?
Paky.app бол олон улсын шуудан, карго, хүргэлтийн үйлчилгээний цогц систем юм. Шуудан, гаалийн зуучлал, карго болон хүргэлтийн байгууллагууд илгээмжийн бүртгэл, хяналт, гардуулалт, тээврийн зардлын тооцоолол, гаалийн бүрдүүлэлтийг нэг системд хийдэг.
Ямар багцууд байдаг вэ?
Энгийн, Дунд, API гэсэн гурван багц байдаг. Багцууд салбарын эрхийн тоо, дотогш болон гадагш явах шуудангийн бүртгэл, газрын шуудан, API холболтоороо ялгаатай. Тухайн үеийн үнийг Үнийн багц хуудаснаас харна уу.
Салбарын эрх гэж юу вэ?
Салбарын эрх нь системд зэрэг ажиллах салбарын тоог заана. Энгийн багц 3, Дунд багц 5, API багц 10 салбарын эрхтэй. Салбар нэмэх шаардлагатай бол дараагийн багц руу шилжих боломжтой.
Гаалийн системийн холболт хэрхэн ажилладаг вэ?
Системд бүртгэсэн илгээмж болон хүлээн авагчийн мэдээллийг гаалийн системд дамжуулдаг. Төрийн нэгдсэн ДАН системийн холболтыг нэмэлт үйлчилгээгээр авснаар хүлээн авагчийн мэдээллийг баталгаажуулж, гаальд үнэн зөв мэдээлэл дамжуулна.
Харилцагчид мэдэгдэл хэрхэн очих вэ?
Илгээмжийн төлөв өөрчлөгдөхөд харилцагчид мессэж, имэйл болон гар утасны аппликэйшнээр мэдэгдэл очно. Мөн байгууллага өөрийн хүссэн текст мэдэгдлийг илгээх боломжтой.
Өөрийн системтэйгээ холбож болох уу?
Болно. API багцаар Public API болон Webhook API ашиглан илгээмж бүртгэх, гардуулалтын мэдээлэл дамжуулах, төлөв өөрчлөгдөх үед мэдэгдэл хүлээн авах боломжтой. Дэлгэрэнгүйг Хөгжүүлэгчид хуудаснаас үзнэ үү.
Цахим төлбөрийн ямар холболт дэмждэг вэ?
Байгууллагын салбар аль улсад байгаагаас хамаарч цахим төлбөрийн системийн холболт хийгддэг. Мөн банкны төлбөрийн систем болон цахим дэлгүүрийн системтэй холбох боломжтой.
Нэмэлт үйлчилгээ юу байдаг вэ?
Танилцуулга цахим хуудас, харилцагч болон хүргэгчид зориулсан гар утасны аппликэйшн, онлайн дэлгүүрийн холболт, төлбөр хураах киоск, чатбот, дата анализ, ДАН системийн холболт, AI автоматжуулалт зэрэг нэмэлт үйлчилгээ байдаг. Үнэ тусдаа бодогдоно.
Хэрхэн эхлэх вэ?
Байгууллагадаа тохирох багцаа сонгоод +976 88109008 дугаарт Утас, Viber эсвэл Telegram-аар холбогдоно уу. Бид системийн тохиргоо, салбаруудын бүртгэлийг хийж өгнө.
Хариултаа олсонгүй юу? Бидний тухай хуудаснаас холбоо барих мэдээллийг авна уу.