Paky.app-ын үйлчилгээ
Улс хоорондын илгээмж, шуудан солилцооны бүртгэл болон дотоодын илгээмж шуудан солилцооны бүртгэлд тохирох цогц систем.
Үндсэн үйлчилгээ
Шуудангийн бүртгэл
Гадаад дотоод шуудангийн бүртгэл, хяналт, гардуулалт, тээврийн зардал тооцоолол.
Гаалийн системийн холболт
Илгээмж болон хүлээн авагчийн мэдээллийг гаалийн системд дамжуулах холболт.
Агаарын шуудан
Агаараар тээвэрлэх илгээмжийн бүртгэл, ялгалт, хяналт.
Газрын шуудан
Газрын тээврээр ирэх илгээмжийн бүртгэл, ялгалт, хяналт.
Дотоодын хүргэлт
Дотоодын илгээмж, шуудан солилцооны бүртгэл болон гардуулалтын хяналт.
Мэдэгдэл хүргэх
Харилцагчиддаа илгээмж, шуудангийн төлвийн мэдээллийг мессэж, имэйл, гар утасны апп-р мэдэгдэл болгож хүргэхээс гадна өөрсдийн хүссэн текст мэдэгдлийг хүргэх боломжтой.
Цахим төлбөрийн систем
Байгууллагын салбар аль улсад байгаагаас хамаарч цахим төлбөрийн системийн холболт хийгдэнэ.
Байгууллагад зориулсан нэмэлт үйлчилгээ
Үндсэн системтэй хоршиж ажиллах нэмэлт үйлчилгээг сонголтоор ашиглах боломжтой. Үнэ тусдаа бодогдоно.
Байгууллагад зориулсан танилцуулга цахим хуудас хөгжүүлэлт
Тухайн байгууллагад зориулсан танилцуулга цахим хуудсын хөгжүүлэх үйлчилгээ
Үйлчлүүлэгчид зориулсан гар утасны аппликэйшн
Тухайн байгууллагын брэнд нэрээр гаргасан аппликэйшныг харилцагчиддаа хэрэглүүлэх, бүртгэл хийх, захиалга үүсгэх боломжтой.
Онлайн дэлгүүр
Та өөрийн онлайн дэлгүүрийн шуудангийн, хүргэлтийн системдээ шууд холбож хүргэлтийг автоматжуулах боломжтой
Ачаа олгох үед төлбөр хураах Киоск машин
Салбар дээр ажиллах ажилтаны төлбөр хураахтай холбоотой ажлыг хөнгөлж, шуудан гардуулах хурд сайжирна.
Chatbot, хэрэглэгчтэй харилцах нэгдсэн нэг үйлчилгээ
Хэрэглэгчийн асуултанд хариулах chatbot, Facebook, Instagram, WhatsApp, Telegram зэргээс ирсэн мэссэжийг нэг цэгт хянах
Дата анализ хийх багаж
Тухайн байгууллагын цугларсан шуудангийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн мэдээлэл дээр анализ хийх боломжтой.
Төрийн нэгдсэн ДАН системийн холболт
Шуудангийн, илгээмжийн хүлээн авагчийн мэдээллийг ДАН системээр таниулсанаар гаальд үнэн зөв мэдээлэл дамжуулагдана.
AI автоматжуулах үйлчилгээ
Шуудангийн богцлох, гадуур дагавар бэлдэж гаргах мэдээллийг AI ашиглан автоматжуулах боломжтой.
Хүргэгчид зориулсан гар утасны аппликэйшн
Салбар дээр ажиллах хүргэгчид зориулсан гар утасны аппликэйшнийг ашигласнаар шуудан гардуулах хурд сайжирна.
Үнийн мэдээллийг Үнийн багц хэсгээс, API холболтын мэдээллийг Хөгжүүлэгчид хэсгээс үзнэ үү.